PIPETMAN® L нь өндөр гүйцэтгэл, тав тухыг хослуулсан, олон төрлийн лабораторийн хэрэгцээнд нийцсэн агаар шилжүүлэгч /air displacement пипетка нь шингэнийг шууд сорох биш, харин агаараар дамжуулан шилжүүлж сорж гаргадаг зарчмаар ажилладаг/ пипетка юм.
Загварын сонголт- Нэг сувагтай, хувьсах эзэлхүүнтэй: 0.2 мкл – 10 мл
- Олон сувагтай, хувьсах эзэлхүүнтэй: 0.5 мкл – 1200 мкл : V-ring (VR) технологитой загварууд нь ихэнх үзүүртэй бүрэн нийцдэг (20 мкл – 300 мкл)
- Нэг сувагтай, тогтмол эзэлхүүнтэй: 1 мкл – 5000 мкл
- Эргономик дизайн –
хөнгөн, тэнцвэртэй, бага хүч шаардах тул удаан хугацаанд ажилласанч таны
гарыг ядраахгүй.
- Хоёр гарын тохиргоо –
тип гаргагчийг баруун эсвэл зүүн гартаа тохируулан байрлуулж болно.
- Аюулгүй ажиллагаа –
эзэлхүүнийг түгжих механизм нь санамсаргүй өөрчлөлтөөс хамгаалж,
нарийвчлалыг нэмэгдүүлнэ.
- Автоклавд бүрэн ариутгах боломжтой – задлах шаардлагагүй, бохирдлоос найдвартай хамгаална.
Үзүүр /тип/ гаргагчийн сонголт- Нэг сувагтай загварууд: зэвэрдэггүй ган эсвэл хуванцар үзүүр гаргагч
- Том эзэлхүүнтэй загварууд: химийн бодистой илүү нийцтэй хуванцар үзүүр гаргагч
YMC
BKMAM
OHAUS
HACH
Gilson